“Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна

Нийтэлсэн: Админ 2019-10-14 13:53:02

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны орон сууцны байгууллагын төлөөллүүд оролцож байна.

“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг хангах, санхүүжилтийг дэмжих, иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулах чиглэлээр нийслэл хот болон Засгийн газраас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай  хэрэгжүүлж байна. Төвлөрийг сааруулж агаар орчны бохирдлыг бууруулахын тулд иргэдээ орон сууцжуулах нь чухал. Тиймээс орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц түрээслээд өмчлөх орон сууц гэх мэт орон сууцжуулах олон төрөл хэлбэрийг  нэвтрүүлж эхлээд байгааг дуулгахад таатай байна. Бүтээн байгуулалтын ажил бүхэнд  иргэн, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.

“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ны үеэр орон сууцны талаар баримталж буй бодлого ба санхүүжилтийн механизм, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх боломж ба хэрэгцээ шаардлага,төр-иргэн-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвүүдийн дор Тайланд, Вьетнам, Филиппин хотуудын төлөөллүүд, зочин улсаар Францын Парис хотын төлөөлөл оролцон илтгэлээ хэлэлцүүлнэ.

“Азийн хотуудын төрөөс баримталж буй бодлого, үзүүлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түрээсийн орон сууцны санхүүгийн механизм, орлогод нийцсэн ногоон орон сууцны талаар хэлэлцэх чухал ач холбогдолтой форум болж байна. Нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх гарц шийдэл нь орон сууцжуулах юм. Тиймээс Азийн хотуудын орон сууцжуулах бодлого, амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд туршлага солилцож байна” хэмээн нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцоллоо.

Азийн орон сууцны форумыг анх 2016 онд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байсан бол дөрөвдэх удаагийн форумыг Улаанбаатар хотод анх удаа ийнхүү зохион байгуулж байгаа юм. Форум өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд форумын үйл ажиллагааг MNB, Mass телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.

1 сэтгэгдэл

  • RobinKarce

    2019-10-14 | 15:04:24 Хариулах

    У короткого ума - длинный язык. ------ com Напора красоты не может сдержать ничто! ------ www Кто при известных обстоятельствах не лишается ума, тот не имел чего лишиться. ------ com Я извиняюсь, но, по-моему, Вы допускаете ошибку. Могу отстоять свою позицию. Пишите мне в PM, обсудим. ------ com Я никогда не встречал партнера столь общительного, как одиночество. ------ com Понял не всё. ------ com

    • Fosephsmamb

      2019-10-17 | 4:08:25

      cialis coupons for walgreens subscriptions http://walmart-cialis.com - cialis over the counter walmart cialis vs viagra vs levitra which is better msboard.cgi?id= generic cialis at walmart - cheap generic cialis online no prescription cialis pills side effects positive 1

    • DonSow

      2019-10-16 | 4:29:59

      Выгодно обменять электронные деньги теперь можно еще быстрее, еще надежнее, еще безопаснее. Уровень скорости, надежности и безопасности, а так же самый подходящий курс для обмена своей валюты вы определяете сами! Просто заходим на интернет-сервис Обменники электронных денег и выбираем для работы один из более чем 100 лучших онлайн-обменников Интернета. Практически каждый из представленных на сайте ресурсов работает со всеми типами валют, имеет многочисленную аудиторию клиентов, пользуется заслуженным доверием, предоставляет широкий спектр вариантов вывода: на карту, банковским переводом, наличными и т.п. Переходи и проверь сам

    • DonSow

      2019-10-16 | 3:38:35

      Выгодно обменять электронные деньги теперь можно еще быстрее, еще надежнее, еще безопаснее. Уровень скорости, надежности и безопасности, а так же самый подходящий курс для обмена своей валюты вы определяете сами! Просто заходим на интернет-сервис https://vk.cc/9ULYnq и выбираем для работы один из более чем 100 лучших онлайн-обменников Интернета. Практически каждый из представленных на сайте ресурсов работает со всеми типами валют, имеет многочисленную аудиторию клиентов, пользуется заслуженным доверием, предоставляет широкий спектр вариантов вывода: на карту, банковским переводом, наличными и т.п.

Сэтгэгдэл үлдээх