Б.ШООВДОР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, О.НАСАНБУРМАА АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Нийтэлсэн: Админ 2018-10-24 1:39:12

Б.ШООВДОР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, О.НАСАНБУРМАА АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА


“Будапешт-2018” ДАШТ-ийн үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Мексикийн бөх Ромеро Бониллаг 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо.


Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд байгаа БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзолоо хангаад буй О.Насанбурмаа гавьяат  шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ. 


С.Нацаг

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх