Нийтийн сонсгол зохион байгууллаа
Нийтийн сонсгол зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төсөөллийн Нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгууллаа. Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журмын дагуу дүүргийн Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд болсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нийтийн сонсголыг даргалсан бол Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр Баянзүрх дүүргийн 2019 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. Харин Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн дарга П.Сумьяасүрэн дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөө, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн талаарх сонсголыг нийтэд хүргэлээ. Төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 122 иргэн хүсэлтээ ирүүлснээс 70 хүн оролцсон байна. Харин сонсголтой холбогдуулан 7 иргэн санал хүсэлтээ хэллээ.
-
Smittersz
2024-11-04 | 8:01:10Нийтийн сонсгол зохион байгууллаа levitra uses