Зээлийн батлан даалтын сангийн “дампуурал”

Нийтэлсэн: Админ 2026-10-07 18:46:00

Зээл авах гэж арилжааны банкны үүд сахьсан олон мянган жижиг, дунд бизнесүүд бий. Гол асуудал барьцаа хөрөнгө дээр үүсдэг. Банкны барьцаанд тавих хангалттай хөрөнгө байхгүйгээс болж бизнесээ хөл дээр нь босгохболомжгүй байдалд ордог нь бодит үнэн юм.

 

​Яг энэ асуудлыг шийдэхээр төрөөс Зээлийн батлан даалтын санг байгуулсан. Үндсэн зорилго нь барьцаа хөрөнгийн дутагдалтай бизнес эрхлэгчдэд батлан даалт гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй байгууллага юм.

 

Гэтэл шаардлага хангахгүй Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос болж дампуурлын ирмэгт ирсэн байна. Санхүү, хуулийн өндөр боловсролтой, салбартаа 5 жил удирдах алба хашсан туршлагатай хүн томилох хуулийн шаардлагатай. Ямар ч шаардлага хангахгүй гоо сайхны технологич мэргэжилтэй Б.Энхсайхан гэх эмэгтэй Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Томилсон хүн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ажээ. Хуурай эгч, дүүсийн холбоотой гэх энэхүү томилгооноос үүдэн хэдэн мянган бизнес эрхлэгч ард иргэд өнөөдөр зээл авах боломжгүй болсоор байгаа юм. 

 

Жилийн хугацаанд сангийн нийт ажилтнуудын 60%-ийг халж, солин шаардлага хангахгүй мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэжээ. Зээл гаргахгүй, зээлийн судалгааг хийхгүй хэдэн сараар удаах, арилжааны банкнуудтай хамтарч ажиллах ямар ч чадамжгүй байгаа зэргийг нь албан хаагчид нь нотлосоор байна. 

 

Хувь хүний харилцаа, хандлага маш тааруу, ажилтнуудтайгаа зүй бус үг хэрэглэж харьцдаг, албан хаагчдаа дарамталдаг зэрэг гомдлууд үргэлж гардаг ажээ. Ажлаасаа халагдсан албан хаагчид нь ипотекийн зээлээ төлж чадахгүй байдалд хүржээ. 

 

Үргэлжлэл бий.