Газрын зөрчил арилгаж нийтийн орц, гарцыг чөлөөлж байна
Дүүргийн 10 байршилд ногоон бүсийн орц, гарцыг чөлөөллөө.
Тодруулбал:
-21 дүгээр хорооны Жаргалантын аманд 1 байршилд 400 метр хашаа,
-Ар гүнтэд 2 байршилд 14 метр төмөр хашаа,
-34 дүгээр хорооны Баянголын аманд 1 байршилд 1996 метр хашаа,
-42 дугаар хорооны Зүүн салааны зусланд 268 метрийн төмөр хашааг тус тус чөлөөлж, ногоон бүсэд шуурхай албаны машин нэвтрэх боломжийг бүрдүүллээ.








