Үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, хэрэгжилт хангалтгүй удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлж үр дүнг сайжруулахыг үүрэг болголоо
Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцлээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор дүүргийн Засаг даргаас холбогдох газар хэлтсийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тодруулбал:
-Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд тогтмол өгөх;
-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хуульд заасны хугацаанд шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн болон шийдвэрлэлт удааширсан өргөдөл, гомдлын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, шийдвэрлэлтийг шуурхай эрчимжүүлэх;
- Үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, хэрэгжилт хангалтгүй удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлж үр дүнг сайжруулах;
- Ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалтад хяналт тавьж, ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийг үүрэг болголоо.







