Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг “Дэнжийн 1000”-ын барааны захын махны лангуун дээр “нядалчихлаа”

Нийтэлсэн: Админ 2026-05-18 17:12:34

Өнөөх том том төслөөс нь ч “дүүжилсэнгүй”, хямдхан л огцорчихлоо. Тэгэхээр өнгөрөгч жилээс суудал нь өнцөгдөж хэл ам, хэрүүл тэмцэл болж явсан Хотын даргын орон гарсан суудалд хэн очих вэ гэдэг асуудал улаанбаатарчуудыг зүй ёсоор тосон уулзаж байна.

Уг нь түүнтэй анх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан рингэн дээр ил гараад “үзсэн”. Улаанбаатарчуудыг хоёр хуваан, дагуул хоттой болгох шахам “үзсэн” гэхээр Хотын даргын орон гарсан суудал тодорхой эзэнтэй ч юм шиг харагдах байх.

Гэтэл УИХ-ын гишүүн, сайдын өндөр карьер дээрээс уруудаж, Хотын хог новштой зууралдах тэнэг хаа ч байх билээ. Яах вэ, нэг сайн зүйл гэвэл энэ маргааны үеэр Э.Бат-Амгалан сайд хотод бугшсан олон асуудлаар шүгэл үлээсэн сайн талтай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэр нүүрийг баран шүгэл үлээсэн, эцэст нь Хотын дарга ажлаасаа чөлөөлөгдөж байна. Мэдээж хэрэг, хоёр нөхрийг рингэн дээр ил цагаан “үзэж” байхад “Э.Бат-Амгалан Хотын дарга, нийслэлийн МАН-ын дарга болох гэж байна.

Тиймээс Х.Нямбаатартайгаа “үзэж” байгаа” гэх мэдээлэл хаа сайгүй цацагдаж байв. Х.Нямбаатар ч өөрөө ийн хардаж, байр сууриа ч илэрхийлж байсныг санаж байгаа байх. Өнөөдөр олны таамаг ч ийм л байгаа.

Тэгээд ч Х.Нямбаатарын эхлүүлсэн Туулын хурдын зам, Сэлбэ дэд төв гээд олон төслийг өндөр төсөвтэй, үрэлгэн, Хотын дарга нарын хамаарал бүхий компаниуд орсон байж болзошгүй гэх хэд хэдэн үндэслэлээр зогсоон шалгахаар болсон гээд түүнд Хотын даргад эргэж ноцох зав чөлөө олдохгүй л болов даа.