Засгийн газар хуралдаж байна

Нийтэлсэн: Админ 2019-10-16 9:59:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Мөн хуралдаанаар Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай, Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. “Нууц мэдээлэл харилцан солилцох, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР
3. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
4. “Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
5. Хуулийн төсөл эгүүлэн татах тухай Ч.ХҮРЭЛБААТАР
6. Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай Ч.ХҮРЭЛБААТАР
7. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар* Ё.БААТАРБИЛЭГ
8. Хөрөнгө гаргах тухай Ё.БААТАРБИЛЭГ
9. Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай Ч.УЛААН
10. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал 

11. Багануурын цахилгаан станцын төслийн концессын гэрээнд өөрчлөлт оруулах талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
13. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
14. Эмнэлгийн барилгын ажлын асуудлаар авах зарим арга хэмжээний талаар Д.САРАНГЭРЭЛ