"The Hu" хамтлагийн Gereg цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Нийтэлсэн: Админ 2019-09-25 10:21:18

"The Hu" хамтлагийн "Gereg" цомог энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэллээ. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа анхны тохиолдол юм. Тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлээд байсан BTS-ийг "The Hu" хамтлаг ардаа орхилоо.

Youtube орчнооc The Hu-ийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая хэрэглэгчид маш идэвхтэйгээр тэдний шинэ цомгийг худалдан авч байна. Өнгөрсөн долоо хоногт "Gerege" цомог iTunes Chart-д хоёрдугаар байранд жагсч байсан бөгөөд тэдний өмнө Үүний өмнө дуучин Yanny-гийн Ultimate Yanni хэмээх цомог орж байсан юм.

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлээд буй.

https://www.billboard.com/charts/world-albums

-->