Нефтийн ханш унаж байна

Нийтэлсэн: Админ 2019-08-07 13:41:44

Энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш анх удаа Brent маркийн газрын тосны үнэ 59 доллараас доош унав. Мягмар гарагийн орой нефтийн үнэ баррель нь 58.81 долларын доод түвшинд хүрсэн байна.

WTI маркийн газрын тосны наймдугаар сарын фьючерсийн үнэ 1.81 хувиар буурч, баррель нь 53.7 доллар болжээ. Үнийн бууралт нь АНУ, Хятад улс хоорондын худалдааны зөрчил хурцадмал байдалд хүрсэнтэй холбоотой гэж тэмдэглэжээ.

Лондон хотод болдог арилжааны үеэр өмнө нь есдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны үнэ 66 доллар болж өссөн талаар мэдээлж байсан юм.

-->