Ерөнхийлөгч энэ сарын 30-нд АНУ-д айлчилна

Нийтэлсэн: Админ 2019-07-25 11:26:47

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, долдугаар сарын 30-нд эх орноосоо мордоно.

Айлчлал нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр  Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр болжээ. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр  Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан удаатай.