Монголын ТОП 100 ААН-ийг маргааш зарлана

Нийтэлсэн: Админ 2019-05-16 18:53:17

Жил бүрийн өдийд ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийг тодруулдаг.

2018 оны ТОП-100 ААН тодорсон байна. Энэ талаар МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал цахим хуудастаа дурджээ. Засгийн газар, МҮХАҮТ хамтран ТОП -100 ААН-ийн өргөмжлөлийг маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд гардуулж өгөх аж. Өнгөрсөн жилийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэс -Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Тийсс Монгол ХХК, НИК ХХК, Тавантолгой ХК тэргүүлж байсан юм.