Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү албан ёсны айлчлал хийнэ

Нийтэлсэн: Админ 2023-09-04 14:04:26

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд есдүгээр сарын 04-07-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж,Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  БОАЖ-ын сайд  Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзах аж.

Энэ үеэр
талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм байна.