Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Нийтэлсэн: Админ 2022-08-23 16:24:31

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв хэмээх нэрээр өрхөө татсан шинэхэн байгууллагын судлаачид өнөөдөр зарим судалгааны дүнгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцууллаа. Энэхүү төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртайг Нийслэлийн Засаг дарга онцолсон.

Тус төв нь “Алсын хараа-2050” бодлоготой судалгаагаа уялдуулж буй бөгөөд урт хугацааны бодлогын “Улаанбаатар хот ба дагуул хот” гэх есдүгээр бүлэгт хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр зорилтын хүрээнд 80 дэд үзүүлэлтээр Улаанбаатар хотоо үнэлээд, дэлхийн аль нэг хоттой харьцуулан жишиж байгаагаараа онцлог юм. Одоогоор Япон улсын нийслэл Токио хоттой харьцуулан индексжүүлэх нь зүйтэй гэж тус төвийнхөн  үзжээ. Учир нь, Токио хотын хувьд хот байгуулалтын процесс нь яг одоо өрнөж буйн дээр ололт ихтэй, мөн алдаа ч олонтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Дэлхий нийтийн хэмжээнд хотын иргэний хэрэгцээт зүйлсийн эн тэргүүнд орон байр, ажиллах сайн нөхцөл, хоол хүнс, сайхан орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг үзүүлэлт оржээ. Эдгээр хэрэгцээт зүйлсийг олж авах радиус нь бага байх тусмаа иргэдийнх нь амьдралын чанар сайн байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгээ хангахын тулд хотын нэг захаас нөгөө рүү зорин очдог бус ойр орчимдоо 15 минутад багтаагаад хэрэгцээт зүйлсээ олчихдог байхаар хотоо төлөвлөх нь иргэн төвтэй, хүртээмжтэй хотын хамгийн чухал зорилт гэдгийг судлаачид танилцууллаа. Тус төвийн судлаачид нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны чиглэлийг нарийвчлан судалж үзжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 34 чиглэлийн 323 автобус өдөр тутам зорчиж, 851 автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрдөг байна. Тэдгээр автобуснууд хотын зүүн хязгаар Офицеруудын ордон, Ботаник, Улаанхуаран хүртэл зорчдог. Харин Баянзүрх дүүргийн нутагт 27 чиглэлийн 256 автобус нийт 960 автобусны зогсоолд иргэдийг буулгаж суулгадаг. Тэд ч мөн хотын баруун зах Сонгинохайрхан дүүрэг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Ингэж зорчихдоо нийтийн тээврийн сүлжээнд маш их давхцал үүсгэдэг бөгөөд тэдгээр давхцалаас хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргах нь тус судалгааны төвийнхний нэгэн зорилго байх юм. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс “Нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн систем динамик загварчлал”-ыг боловсруулжээ. Энэ мэтчилэн салбар тус бүрээр судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлон Улаанбаатар хотоо иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах эхлэл нийслэл хотод ийнхүү тавигдлаа.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

  • pg casino

    2024-01-01 | 22:56:34 Хариулах

    Is a very good post. pg casino

  • 토토경비대 토토검증

    2023-08-06 | 19:53:23 Хариулах

    The content is top character, you can easily find numerous exclusive. There is something special about them. Thanks for sharing this valuable information with all of us and if you are searching for the best. Please do keep up the great work. This is very interesting, You are a very skilled blogger. I’ve joined your rss feed and look forward to seeking more of your magnificent post. Also, I have shared your website in my social networks! Thanks For sharing this Superb article.I use this Article to show my assignment in college.it is useful For me Great Work. Impressive web site, Distinguished feedback that I can tackle. Im moving forward and may apply to my current job as a pet sitter, which is very enjoyable, but I need to additional expand. Regards

  • 스포츠토토

    2023-08-06 | 17:07:38 Хариулах

    Thanks for Your article..it gives us immense knowledge.Body massage gives you ultimate relief to your body.i would like to recommend each and everyone go for massage once in a week for ultimate relief. it will not only gives you relief but also increse your productivity. If you are looking for a process that is immediate then I would suggest you to check out somemadscientists. I have also given other websites a try but there is no one which beats this website. I found your blog using msn. This is an extremely well written article. I will be sure to bookmark it and return to read more of your useful information. Thanks for the post. I’ll certainly comeback. I think this is among the most vital info for me. And i’m glad reading your article. But wanna remark on few general things, The website style is perfect, the articles is really great Good job, cheers

  • Зочин

    2022-09-13 | 1:06:12 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • Зочин

    2022-09-07 | 21:05:49 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->