Б.Чинзориг Узбекистаны Эльнур Авдураймов нар олимпийн рингэнд хайнаа хагална

Нийтэлсэн: Админ 2021-07-23 12:50:26
 

“Токио-2020” зуны олимпийн наадмын боксын жин жингийн сугалаа гарлаа. Эх орноо төлөөлөн хоёр дахь олимпдоо оролцох гэж буй Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзоригийн сугалаа тун давгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тэрбээр эхний даваанд “Доха-2015” ДАШТ-ий хүрэл медалийн тулаанд гавьяат тамирчин Д.Отгондалайг ялсан Узбекистаны Эльнур Авдураймовтой хүч үзэхээр болов.

Б.Чинзориг маань Эльнур Авдураймовтой рингэнд өмнө нь хоёр удаа таарсан бөгөөд олимпийн эрх олгох тэмцээнд Эльнур Авдураймов дийлсэн бол энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медалийн тулаанд манай боксчин ялсан удаатай.

Ийнхүү тэд зуны олимпийн наадмын рингэнд эхний даваанд хайнаагаа хагалахаар боллоо. Хэрэв түүнийг ялбал Доминикан, Тажикистаны аль ялсантай нь тулалдахаар байна.