Д.Пүрэвдаваа: Нийслэлийн АН-д Улаанбаатар хотыг тохижуулж, хөгжүүлэх бэлэн төлөвлөгөө бий

Нийтэлсэн: Админ 2020-09-30 15:15:54

Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас  нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа. Дараагаар нь Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа: 

 


 

-АН ардчиллын төлөө хүчнийг манлайлан орлоо. Улсын эдийн засаг нүдэн дээр доройтож байна. Гэр хорооллын орчин доройтож, нэг улсын иргэдийг хоёр өөр орчинд амьдруулж байна. Баялаг бүтээгчдийн боломжийг хааж боож байгааг бас харлаа. Нийслэлийн АН-д Улаанбаатар хотыг тохижуулж, хөгжүүлэх бэлэн төлөвлөгөө бий. Гэр хорооллын орхигдсон тохижилтыг хийнэ. Гэр хороолол хөгжиж байж Улаанбаатар ээлтэй болж хувирна. Ардчилсан хүчний холбоог дэмжээрэй гэж уриалъя гэлээ.