Биатолончид Беларусьт өрсөлдөнө

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 11:16:26

Беларусь улсад биатлоны аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд манай улсаас таван тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээний 10 км-ын спринт эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Адьяажаргал дөрөвдүгээр гараанаас гарч уралдах юм байна. Харин Э.Энхсайхан 28 дугаар гараанаас гарах бол  7.5 км-ын спринт эмэгтэйчүүдийн ангилалд Т.Ариунболд нэг, Д.Энхчимэг тав, М.Должинсүрэн долдугаар гараанаас гарч өрсөлдөнө.