“Зэрлэг 4х4”-т анхны эмэгтэй чиглүүлэгч оролцов

Нийтэлсэн: Админ 2020-09-24 13:19:00

Монголын бартаат замын авто спортын холбооны “Зэрлэг 4х4 2020” тэмцээн амжилттай болж, медалийн эзэд тодорлоо. Долоо дахь удаагийн тэмцээнд 89 дугаартай Ц.Батням, чиглүүлэгч Ш.Цэрэнпүрэв нар түрүүлж, Д.Хүрэлчулуун, чиглүүлэгч Г.Цэнгэлхүү нар аман хүзүүдэв. Энэ тэмцээний онцлох зүйл нь анх удаа зэрлэгийн замыг эмэгтэй чиглүүлэгч амжилттай дуусгасан нь Э.Алтангэрэл юм. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын бартаат замын авто спортын холбооноос эр зоригийн медаль гардуулсан байна.