Б.Чинбатын эмчилгээний зардалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн: Javkhlan 2020-01-15 13:26:20

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүссэн. Одоогоор тэдний эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тэгвэл өнөөдөр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.