Төрийн банк “Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөгөө гаргуулахаар болжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал өчигдөр болжээ. Тус хурлаар “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд 2 жилийн хугацаагаар хорих ял, тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1 жил зургаан сарын хорих ял оноосон байна. Мөн “Шинжан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байна. Энэхүү хэрэг нь 2017 оноос хойш олны анхаарлын төвд байсан бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад өчигдөр эцэслэсэн юм.
“Шинжиан Шинфа” ХХК-тай буюу энэхүү хэрэгтэй холбоотойгоор Төрийн банкны өмнөх захирлуудаас нэр бүхий таван хүн эрүүгийн хуулиар шийтгэгдсэн байна.