“ОйлГОЁ-ХҮНдэлье” аянд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага НЭГДЛЭЭ

Нийтэлсэн: Админ 2019-12-05 10:31:36

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээлэл өгч хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “ОйлГОЁ-ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

“ОйлГОЁ-ХҮНдэлье” аянд  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нэгдлээ.

Arslan.mn

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх