О.Гүндэгмаа "Токио-2020" олимпийн наадамд оролцоно

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-08 15:00:00

Катарын нийслэл Доха хотод буудлага спортын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд эхэлсэн билээ. Энэхүү тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож, “Токио-2020” олимпийн наадамд оролцож эрхээ хүртлээ. Манай тамирчин тус тэмцээний дөрөвдүгээр байрт орохдоо 587 оноо авсан байна. Энэ дасгалд Тайландын буучин түрүүлж, Индонез, БНСУ-ын тамирчид удаалжээ. Тэрбээр зуны олимпийн наадамд долоо дахь удаагаа оролцох эрхээ авсан нь Монголын спортын түүхэнд өмнө нь байгаагүй том амжилт юм. О.Гүндэгмаа “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”  зуны олимпийн наадмуудад оролцож байв.

-->