
Төрийн банк: “Бизнес эмэгтэй” уулзалт, зөвөлгөөн зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, банкны зүгээс тэдний бизнесийг хэрхэн дэмжиж болох талаар нээлттэй ярилцлага хийлээ.
Тус уулзалтад урилгаар Глобаль Стратегийн Удирдлагын инстутитийн захирал, Бизнесийн стратегийн зөвлөх, удирдагын көуч Ц.Оюунжаргал болон “Гоолингоо ментор клуб”-ын зөвлөх “Энхрий” брэндийг үүсгэн байгуулагч Б.Марал нар бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Бизнесийн орчин дахь орчин үеийн чиг хандлага” болон “Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг юм” сэдвүүдээр илтгэл тавьж, зөвөлгөө өгч оролцсон юм.
Төрийн банкны хувьд “Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилгын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд инкубатор төвүүдээр дамжуулан сургалт зөвлөгөө, мэдээлэл өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг таатай нөхцөлөөр хүргэхээр үе шаттайгаар ажиллаж байна. Энэ дашрамд Төрийн банкны нийт ажилтнууд болон удирдлагын багийн зүгээс “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг эрхэмсэг эмэгтэйчүүд, ээжүүддээ хүргэж байна.
sas2
2022-03-18 | 11:19:06 ХариулахThen, make sure you check the overall shape of your pair. Even the most accurate replicas may get this wrong, as the heel of the cheap yeezy 350 real has a specific curve. This curve must extend from the midsole, up to the upper area of the heel tab. When it comes to Yeezy replicas, the heel often looks rather bumpy.