
Төв банк 4.3 тонн алт худалдан авчээ
Монголбанк энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Зөвхөн хоёрдугаар сард гэхэд 952 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл худалдан авсан байна.
Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар гэхэд 1604 ам.доллар байна. Энэ утгаараа Төв банкны алт худалдаж авах дундаж ханш ч өсжээ. Хоёрдугаар сард гэхэд Монголбанкны грамм алт худалдан авах дундаж ханш 140.292.94 төгрөг байжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Төв банкны алт худалдан авалт татвараас шалтгаалан буурсан үзүүлэлттэй гарсан билээ.
Doopulp
2021-04-08 | 17:05:13 Хариулахhttp://fcialisj.com/ - where can i buy cialis on line
fruicle
2021-07-11 | 20:30:00tamoxifen
fruicle
2021-06-29 | 3:29:04fruicle
2021-06-17 | 12:17:20fruicle
2021-06-01 | 10:09:15online kamagra mumbai