"ЭКО КОНСТРАКШН"-НЫ "СКАЙ РЕЗИДЕНС" 1,2 ОРОН СУУЦЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСНЫГ ТОГТООЖЭЭ

Нийтэлсэн: Админ 2019-04-01 6:20:18

“ЭКО КОНСТРАКШН”-НЫ “СКАЙ РЕЗИДЕНС“ 1, 2 ОРОН СУУЦЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСНЫГ ТОГТООЖЭЭ


Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд дундаа хамгийн хэл амтай, оршин суугчдынхаа гомдол, шүүмжлэлийн бай болдог, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд нь халдаж байдаг нэг компани бий нь “Эко констракшн”. С.Нямдаваа захиралтай энэ компанийн барьсан гэх тодотголтой барилгуудыг тойрсон хэл ам өнөөдрийг хүртэл тасраагүй л байна. Тэгвэл энэ тоо дахин нэгээр биш нэлээд хэдээр нэмэгдэх нь.


Учир нь, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн шалгалтаар 27 барилга зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буйг тогтоожээ. Улмаар эдгээр 27 иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна. Зөвшөөрөлгүй атлаа хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй 27 барилгад  “Эко констракшн”-ны барьж буй Баянзүрх дүүргийн VIII дугаар хороо Х аппартментын зүүн талд барьж буй 16 давхар, XVI хорооны нутаг дэвсгэр дэх “Скай Резиденс“  1, 2, Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр “Талх Чихэр” ХХК-ийн барьж буй барилгын ажлууд багтсан байна.


Мөн урьдчилан барилгын зөвшөөрөлгүй, үйл ажиллагааны зөрчилтэй гэдгийг тогтоосон учир олон нийт сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Тиймээс орон сууц худалдаж авахдаа хуулийн дагуу болон зөрчилтэй эсэхийг нягталхыг зөвлөж байна.