Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Нийтэлсэн: Админ 2026-11-02 14:58:29

Энэ сарын 7-ны өдөр МАН-ын 36-р бага хурал хуралдана. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас тодрууллаа. Тэрээр "489 төлөөлөгч, өнгөрсөн долоо хоногт 9 дүүрэг, хороодын төлөөлөгч нар хуралдсан. Хурлаар хотын намын дарга, тэргүүлэгч нарын болон намын хорооны тоо зэрэг асуудлууд орох байх. 

Миний хувьд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдагва даргыг намын даргад дэмжих бодолтой байгаа. Манай намын дүрэмд байгаа. Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилладаг. Түүнтэй адил Нийслэл, дүүрэг, аймгийн ялсан намын дарга нар засаг даргаар ажиллах дүрэмтэй. Тиймээс намынхаа дүрмийг дагана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn