Шинэ бүтээлийн патент авах нь багасаж, бүтээгдэхүүний загварын патент авах нь нэмэгджээ

Нийтэлсэн: Админ 2024-01-30 13:08:55

Иргэн, хуулийн этгээдээс Оюуны өмчийн газарт өнгөрсөн оны эцэст ирүүлсэн 375 бүтээлд патент олгосны 77 нь шинэ бүтээлийнх, 298 нь бүтээгдэхүүний загварынх байв.

Энэ нь өмнөх оныхоос шинэ бүтээлийн патент 41 (34.7 хувь)-аар багасаж, бүтээгдэхүүний загварын патент 32 (12 хувь)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 558 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оныхоос 65 (13.2 хувь)-аар нэмэгджээ.