Улаанбаатарт 10 градус дулаан байна

Нийтэлсэн: Админ 2023-03-06 10:24:46

Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр  +1...+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи  баруун өмнөөс секундэд 3-8 метр. +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +4...+6 градус дулаан байна..

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +7...+9 градус дулаан байна.