БНСУ-ын Экспорт-Импорт банктай хамтран ажиллана

Нийтэлсэн: Админ 2026-05-19 17:06:00

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн өнөөдөр (2026.05.19) БНСУ-ын Экспорт-Импорт банкны суурин төлөөлөгч Парк Гван Үн-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, тус банкны  “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан”-гаар дамжуулан экспортын төслүүдийг хамтран санхүүжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Энэ хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг судлахаар болов.