Аудитын байгууллагад “аудит” оруулъя

Нийтэлсэн: Админ 2021-03-04 11:10:00

 

Монголд албан тушаалыг хариуцлага биш мөнгө гэж хардаг ойлголт гүнзгий нэвчиж. Ёстой л нэг “төсвийн мөнгө уйлдаггүй” гэдэг шиг. Үйл ажиллагаагаа чанаржуулж, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулаарай гээд төрөөс хуваарилж өгсөн мөнгийг дарга нар нь цамаархаж цацах, туйлсан мэдээлэл сүүлийн үед ар араасаа задарч байна.

Тодруулбал, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн мөнгөөр төлүүлсэн, автомашин болон тавилгын тендер, эрх мэдэлтний номны шахаа, өндөр үнэтэй фитнесс төхөөрөмж зэрэг төрийн өмчийн байгууллага болон төрийн байгууллагуудын улсын төсвийн мөнгөөр энэ мэт туйлдаг мэдээлэл нийтэд дэлгэгдсэн.

Хамгийн гол нь дээрх баримтуудыг иргэд дэлгэсэн гэдгийг тодотгох хэрэгтэй. Шаардлагагүй бараа материалд их хэмжээний зардал тавьж, түүндээ тендер зарлах зэрэг ёстой л дураараа дургидаг байдлыг Аудитын байгууллага нь ороод ч ил болгоогүй юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахаар. Ингэж хардах ч шалтгаан бий. Учир нь өнгөрсөн онд Аудитын байгууллага комьпютер, үг үсгийн алдаа засагч програмын лиценз, сургалтын хавтас, байрны түрээсэнд нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан нь баримтаар ил болсон. Байрны түрээсийг эс тооцвол бусад нь ямар ч үр ашиггүй зарцуулалт. Задалж хэлбэл, ITZONE компаниас 712.7 саяын үнэтэй комьютер, “Болор Софт” ХХК-ийн “Үг үсгийн алдаа засагч програмын лиценз”-д 255 сая, байрны түрээсэнд 181 сая, сургалиын хавтсанд 13 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Аудитын байгууллага албан байгуллагуудад хуваарилсан төрийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаэ эсэх, үр ашиггүй, үрэлгэн байдалд хяналт тавих үүрэгтэй ч тус байгууллагын өнөөдрийн бодит төрх нь ийм л байна. Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүдийн шүүмжлэл ч бий. Хэн нэгний түлхээс, шахаа юу ч байж болно, Д.Занданбат дарга аа. Та Аудитын байгууллагыг толгойлсон шиг толгойлж, чиг үүргийнх нь дагуу зохион байгуулж, ажиллуулах үүрэгтэй. Гэтэл таны удирдсан данхар бүтэцтэй том байгууллага өнгөрсөн хугацаанд ямар байгууллагын “но”-г ил болгож, холбогдох байгууллагад нь хүргүүлж ажиллав. Эцэст нь хэлэхэд, Аудитын байгууллагад өөрт нь “аудит” оруулж шалгуулъя.

 

2 сэтгэгдэл

  • Зочин

    2021-03-22 | 9:37:15 Хариулах

    Ard tumendee tsar tahaliin hoolni munge egch chadahgui baij Hirelsuh uon ih hurenge zarj tanktai.sur sur bichleg hiilgedeg uom.Ene buhnii tsaana teseviin munge l zarj bga.MAN iin hulgaichiin avsan mungiig tootsij chadajgui avdit bgaad yahav

  • зочин

    2021-03-14 | 18:30:18 Хариулах

    Банзалбатыг зайлуул

Сэтгэгдэл үлдээх