Улсын хэмжээнд 39 хоногийн шатахууны нөөцтэй байна

Нийтэлсэн: Админ 2021-03-04 10:23:35

Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тонны нөөцтэй байгаа тухай АМГТГ-аас мэдээлжээ.

Үүнээс А-80 автобензин 66 хоног, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн сард улсын хэмжээнд, газрын тосны бүтээгдэхүүний 41 хоногийн нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 80 хоног, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байлаа. Өнгөрсөн 7 хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын үнийн хэлбэлзэлтэй байв.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх