БШУЯ танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ

Нийтэлсэн: Админ 2021-01-19 10:11:54

БШУЯ-наас Улсын Онцгой комисст  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс танхимаар оруулах саналыг хүргүүлжээ. Цагаан сараар иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг, үүнийг дагаад халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй эрсдэл бий. Тиймээс энэ бүхнийг тооцон Сар шинийн баярын дараагаас буюу гуравдугаар сарын 1-нээс хэмээн урьдчилан төлөвлөж, саналаа хүргүүлжээ.

Ерөнхий боловсролын сургуулиуд халдвар хамгааллыг дэглэмийг дээд зэргээр хангах, олон хүүхэдтэй ангийг өглөө, өдрийн ээлжээр хичээллүүлэх, сургалтын танхимыг нэмэгдүүлэх хүчин чадлыг тооцохыг БШУЯ-наас сургуулиудын удирдлагуудад үүрэг болгожээ. Ямартай ч, ерөнхий боловсролын сургуулиуд эхний удаад бэлтгэлээ сайтар хангах, Мөн УОК-ийн шийдвэрийг хүлээх болоод байна.