Мужаан, слесарь, цахилгааны монтёр сонгон шалгаруулах ажлын байрны зар

Нийтэлсэн: Админ 2026-07-28 10:39:00

“КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-т Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд дараах ажлын байранд гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.

 
 
 
 
 
 

1. МУЖААН (1 ОРОН ТОО)

 

 

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

 
  • Төслийн талбайн түр болон байнгын модон хийц, хаалт, тавцан, дотор заслын засварыг засварлах;

  • Барилгын зураг, хэмжилтийн дагуу модон хийцийн ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх;

  • Ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах;

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж ажиллах.

 

Тавигдах шаардлага:

 
  • Мужааны мэргэжлийн үнэмлэх, сертификаттай бол давуу тал болно;

  • Мужаанаар 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Барилгын зураг унших, хэмжилт хийх чадвартай;

  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.

 

 

 
 
 
 

2. СЛЕСАРЬ (1 ОРОН ТОО)

 

 

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

 
  • Төслийн талбайн инженерийн тоног төхөөрөмж, төмөр хийц, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ хийх;

  • Металл эд ангийн угсралт, тохируулга, засварын ажлыг гүйцэтгэх;

  • Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;

  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

 
  • Слесарь, механик чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй;

  • Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвартай;

  • Багаар ажиллах, хариуцлагатай байх;

 

Төслийн талбайд ажиллах боломжтой.

 

 

 
 
 
 

3. ЦАХИЛГААНЧИН-МОНТЁР (1 ОРОН ТОО)

 

 

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

 
  • Төслийн талбайн түр болон байнгын сууцын цахилгаан хангамжийн угсралт, холболт, гэмтэлийг засварлаж гүйцэтгэх;

  • Цахилгаан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, ашиглалтад бэлтгэх;

  • Кабель татах, самбар угсрах, гэрэлтүүлэг болон цахилгаан хэрэгслийн холболтын ажлыг хийх;

  • Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөн ажиллах.

 

Тавигдах шаардлага:

 
  • Цахилгаанчин, цахилгаан монтёрын мэргэжлийн үнэмлэхтэй;

  • Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Цахилгааны схем, зураг унших чадвартай;

  • Аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, хариуцлагатай;

  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай.

 

 

 

Бүрдүүлэх материал:

 
  1. Төрийн албан хаагчийн анкет эсхүл CV;

  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

  3. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

  4. 3×4 хэмжээтэй цээж зураг.

 

 

 

Материал хүлээн авах хугацаа: cop17@ulaanbaatar.mn цахим хаягаар 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

 

 

 

Холбоо барих:

 
  • Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, "Big center" байр, 4 давхар

  • Утас: 77072217

  • И-мэйл: cop17@ulaanbaatar.mn

 

 

 

Санамж: Зөвхөн шаардлага хангасан горилогчидтой эргэж холбогдон ярилцлагад урих болно.