Аваргууд үгүйлэгдсэн бөхийн өргөө

Нийтэлсэн: Админ 2019-11-20 15:18:00

Монгол бөхийн өргөөнд маргааш Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа,Б.Батжаргал, Б.Чимэдвандан, Б.Серик, Г.Ганжад, Ш.Дарханбат, Д.Амаржаргал, Б.Даваа-очир, Б.Орхонбаяр, Н.Баярбаатар 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Барилдаан ч болдогоороо болно. Дээрх бөхчүүдийн ихэнх нь үзэгч түмнээ хүндэтгэн бөхийн өргөөнд болж буй том жижиг олон барилдаанд зодоглож буйд ам сайтай байна. Гэтэл Монгол бөхийн ноён оргил болсон аварга цолтонгуудын хувь наадмын дараа шагнал өндөртэй цөөн хэдэн наадам нүцгэлснийг эс тооцвол бөхийн өргөөнд барилдалгүй удаж байна. Бөхийн хорхойтнууд энэ цагийн шилдэг хүчтэнгүүдийг барилдахгүй байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөнд наадмаас хойш дүүрсэн удаагүй билээ.  

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх