Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк дэлхийн санхүүгийн зах зээл дэх нэр хүндээ бататгаж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн ээлжит амжилтаа зарлаж байна.
Бид 2025 оны 9 дүгээр сард гаргасан 200.0 сая ам.долларын бонд дээрээ нэмэлтээр 100.0 сая ам.долларын бондыг амжилттай арилжлаа. Энэхүү амжилттай хэлцлийн үр дүнд эх үүсвэрийн өртгийг бууруулж, шинэ эх үүсвэрээр тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа өргөжүүлэх боломжийг бидэнд олгож байна.
Татан төвлөрүүлсэн 100.0 сая ам.долларыг бид Монгол Улсын Ногоон таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бүрэн зориулна.
ТӨРИЙН БАНК ХК




