Төрийн банк худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ

Нийтэлсэн: Админ 2020-01-02 13:53:00
 

 

Төрийн банкны хамт олны зүгээс та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе! Бид шинэ онтой зэрэгцэн нийт гадаад худалдаа эрхлэгчиддээ баярын бэлгээ задалж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг цогц хэлбэрээр, хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.

Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ гэж юу вэ? Ямар давуу талтай вэ? гэж эргэлзэх хэрэггүй. Та худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээр дамжуулан өөрийн бизнесээ хамгаалаарай, боломжийг ашиглаарай гэж зөвлөх байна. Олон улсын худалдааны танхим (International Chamber of Commerce)-ын банкнуудын зөвлөлөөс дэлхийн 91 орны 251 банкнуудад хийгдсэн судалгаагаар дэлхийн гадаад худалдааны 80% орчим хувийг худалдааны санхүүжилтийн уламжлалт үйлчилгээ болон худалдааны зээл, баталгаа, даатгалын үйлчилгээг хамарч хийгдсэн байна.

Таниас бяцхан тест авъя. Хэрэв та доорх асуулгаас 50%-иас дээш асуултыг “Үгүй” гэж хариулсан бол таны гадаад худалдааны санхүүжилтийн мэдлэг хангалтгүй байна гэж дүгнээрэй.

Асуулт: Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний тухай

Хариулт

1

Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь импортлогч, экспортлогчийн банкнууд хамтран хэрэгжүүлдэг улс дамнасан үйлчилгээ гэдгийг мэднэ.

Тийм

Үгүй

2

Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь гадаад төлбөр тооцоо+төлбөрийн баталгаа+хямд санхүүжилт хосолсон үйлчилгээ юм.

Тийм

Үгүй

3

Аккредитив, гадаад баталгаа, стэндбай аккредитив, гадаад инкассын үйлчилгээ нь худалдааны санхүүжилтийн уламжлалт үйлчилгээнүүд юм.

Тийм

Үгүй

4

Гадаад худалдааны гэрээг байгуулах явцад барааны төлбөр тооцооны хэлбэрүүд, санхүүжилтийн боломжит хэлбэрүүдийг би ашиглаж мэднэ.

Тийм

Үгүй

5

Trade finance, Letter of credit, Payment guarantee, Standby letter of credit, Letter of credit confirmation, L/C post-finance, Import loan, Export loan, Pre-shipment financing, Post-shipment financing, Trade finance credit line, Export credit agency зэрэг олон улсын худалдаанд түгээмэл ашиглагддаг үг хэллэгийг би мэднэ.

Тийм

Үгүй

6

Экспорт эрхлэхэд барааны төлбөрийг найдвартай хүлээн авах боломжуудыг мэднэ.

Тийм

Үгүй

7

Төрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд зориулж 6 төрлийн үйлчилгээг хамгийн таатай нөхцөлөөр үзүүлж эхэлсэн тухай танилцсан.

Тийм

Үгүй

8

Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан үйлчилгээ гэдгийг мэднэ.

Тийм

Үгүй

Сургалт:

Харилцагч Та, хэрэв дээрх асуултуудад хангалтгүй хариулсан, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар мэдлэгээ нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол Төрийн банкны зүгээс харилцагчийн ажлын байранд,  танд болон танай хамтрагч нарт худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаар цогц мэдлэг олгох сургалтыг хийх болсныг мэдэгдье.

Та сургалтад хамрагдахыг хүсвэл tradefinance@statebank.mn хаягаар байгууллагынхаа нэр, хаяг, утасны мэдээллийг ирүүлнэ үү. Бид бүртгэлийг 2020.01.31-ний өдрийг дуустал хүлээн авах бөгөөд сургалтыг 2020 оны 1 болон 2 дугаар саруудад тухайн байгууллагатай хамтарч тохирсон хугацаанд хийнэ.  

Бид таныг дэмжье. Та бидэнтэй хамтран олон улсын төвшинд бизнесийн туршлагаа нэмэгдүүлж, ашиг орлогоо хуримтлуулаарай. Банкны үйлчилгээний талаар нэмэлт мэдээллийг www.statebank.mn орж танилцана уу.

Лавлах утас: 1800-1881