Криштиану Роналду 700 дахь гоолоо орууллаа

Нийтэлсэн: Админ 2019-10-16 10:30:15
Португалийн шигшээгийн довтлогч, “Ювентус” клубын тамирчин Криштиану Роналду Евро 2020-ийн урьдчилсан шатны Украины шигшээ багтай хийсэн тоглолтод өрсөлдөгчийнхөө хаалганд торгуулийн цохилтоор гоол оруулжээ.
 
Энэ гоол нь португал залуугийн өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан 700 дахь гоол болсон байна. Тэрбээр энэхүү амжилтад хүрэхийн тулд 974 тоглолтод оролцсон бөгөөд 458 тоглолтод нь гоол оруулжээ.