Талын хөх чононууд түүхэн хожил байгууллаа

Нийтэлсэн: Админ 2019-09-06 8:56:44

Катар улсад 2022 онд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын II шатанд 40 улс 8 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтсан. Манай улсын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Мьянмар улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

 

Уг тоглолтын хожлын гоолыг шигшээ багийн залуу тоглогч А.Дөлгөөн эхний хагасын 17 минутад оруулж багтаа ялалт авчирлаа. Ингэснээр ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны 3 оноогоо авч байна.