
Есдүгээр сарын нэгнээс өмнө 18 сургууль, 35 цэцэрлэг ашиглалтад орох боломжтой
Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Жилийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нийгэмд асуудал үүсгэдэг билээ. Энэ жил ч бас асуудал болох нь тодорхой аж.
Гэхдээ энэ оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө нийслэлд 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 9190, цэцэрлэгийн хүчин чадлыг 5895-иар нэмэгдүүлэх урьдчилсан гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.