Хакүхо засуул хийв

Нийтэлсэн: Админ 2018-05-07 2:10:05

Хакүхо засуул хийв

 

 

Япон жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Япон дахь монголчууд “Монголчуудын хаврын баяр” арга хэмжээг 20 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ баярын хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан бөгөөд түрүү бөхөөр аймгийн арслан Б.Дамба тодорчээ. Зүүний магнай бөх Б.Дамба арслангийн цолыг мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал дуудахад хурсан олонд сонирхолтой санагджээ