“RETRO brothers” мото клубийг танилцуулах өдөрлөг болно

Нийтэлсэн: Админ 2024-05-22 11:10:30

Дэлхий нийтэд ажил хэрэгч, хотын ганган залуусын өдөр тутмын хэрэглээ болж хэвшсэн ретро, кафе, кастом чиглэлийн мотоцикл сонирхогч залуус нэгдэж, нийслэлийн залууст хотын соёлыг түгээх, авто замын түгжрэлийг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтэд сайн үйлсийг дэлгэрүүлэх “RETRO brothers” мото клубийг нээж, танилцуулах өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.

2025 онд тус клуб нь Дэлхийн 105 оронд зохион байгуулдаг томоохон фестиваль “DGR gentleman ride” -ийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.