Маргаашийн барилдаанд отгон аварга П.Бүрэнтөгс зодоглоно

Нийтэлсэн: Админ 2020-10-28 21:05:33

10.29. Жил бүрийн энэ йөдөр Нийслэлийн өдрийн барилдаан болсоор ирсэн. Нийслэлийн хотыг Улаанбаатар гэж нэрлэсний 70, үүссэний 355 жилийг 1994 онд анх тэмдэглэж, түүнээс хойш жил бүр бөхийн зохион байгуулж байгаа.

Энэ барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ таван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг юм. Анхны барилдаан 1994 онд болоход дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аварга О.Балжинням үзүүрлэж, их шөвөгт дархан аварга Х.Баянмөнх, гарьд Ц.Цэрэнпунцаг нар шалгарч байв. Тэгвэл маргааш болох барилдаанд өнөө жилийн отгон аварга П.Бүрэнтөгс хүч үзэхээр бүртгүүлсэн байна.

 

Мөн шинэ заан М.Бадарч болон Б.Соронзонболд нар барилдах нь. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй долоон улсын харцага, 22 начин зодоглоно. Өнгөрсөн жилийн тус барилдаанд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж байжээ.