"Номинталст"-ын А.Хаянхярваа гольфын аварга болжээ

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 21:49:34
Гольф сонирхогчдын хүсэн хүлээсэн "The President's Cup" тэмцээн дүнгээ гаргаж, тэргүүн байрт "Номинталст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа шалгаран шилжин явах цом гардлаа. Удаах байрт Д.Баяртогтох, Ч.Бат-Амгалан, С.Ууганбаяр нар шалгарав. Энэ тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж, 64 тоглогч халз тоглон хасагдах журмаар өрсөлджээ.