О.ПҮРЭВБААТАРЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛНО

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 13:21:58
"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” алт, “Бусан-2002” Азийн наадмын мөнгөн медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” зааланд болно. 2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдана.