Германы “Байерн” УЕФА-гийн Супер цомын эзэн боллоо

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 11:02:33

Өнгөрсөн улирлын Аваргуудын лигт түрүүлсэн Германы “Байерн” Европын лигт манлайлсан Испанийн “Севилья”-тай УЕФА-гийн супер цомын төлөө Унгарын Будапештийн “Пушкаш Арена” цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдлөө. Тоглолтын эхний гоолыг “Севилья”-гийн Лукас Окампос 11 метрийн торгуулийн цохилтоор 13 дахь минутад оруулсан юм. Гэвч 34 дэх минутад “Байерн”-ы Леон Горецка гоол оруулж тооны харьцааг тэнцүүлэв. Үндсэн цагт тооны харьцаа өөрчлөгдөөгүй бөгөөд цаг сунгасны дараа “Байерн”-ы Хави Мартинес гоол оруулан багтаа ялалт авчирчээ. Ингэснээр “Байерн” түүхэндээ хоёр дахь удаагаа Супер цомыг гардлаа. Өмнө нь тус баг 2013 онд тус цомын эзэн болж байсан юм.