Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэнэ

Нийтэлсэн: Admin 2019-09-25 10:26:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлсэн. Хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

№
Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Хуулийн төсөл эгүүлэн татах тухай Л.ОЮУН-ЭРДЭНЭ
2 Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай* Н.ЦЭРЭНБАТ
3 МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ) Д.ЦОГТБААТАР
4 Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл Д.ЦОГТБААТАР
5 Монгол Улсын 2020 оны төсвийн тухай* Ч.ХҮРЭЛБААТАР
6 Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл Ц.НЯМДОРЖ
7 Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай ЗГ-ын 1995 оны 241 дүгээр тогтоол/ Ё.БААТАРБИЛЭГ
8 Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Д.СУМЪЯАБАЗАР
9 Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай Ч.УЛААН
10 Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ