С.Жавхлан: ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг дахиж УИХ-д оруулахгүй

Нийтэлсэн: Admin 2019-05-03 9:54:28

УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн төсөл санаачилжээ. Энэ түүний УИХ-д өргөн барьж буй анхны хуулийн төсөл юм. Хуулийг санаачлах болсон шалтгаан нь уул уурхайн лиценз эзэмшдэг, оффшор данстай, олгархи гишүүдийг парламентад дахиж сонгохгүй байх ёстой гэдгийг тэрбээр онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулж түүнээс зарим асуултад хариулт авлаа.


-УИХ-д уул уурхайн лиценз эзэмшдэг, оффшор данстай гишүүдийг оруулахгүй байх хуулийн төсөл санаачилжээ. Яагаад ийм хууль санаачлах болсон юм бэ?

-Ямар нэг байдлаар мөнгө санхүүгийн зөрчил гаргаж, хууль хүчний байгууллагад шалгуулж байгаа, тэр дундаа оффшор данс нээсэн, холбогдсон мөн Эрдэнэт үйлдвэрийн луйвартай холбогдсон, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зувчуулсан зэрэг гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг дахин сонгуульд оруулахгүй байхыг хуулийн хоёр заалтаар оруулж ирсэн. Ингэхдээ УИХ-ын болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт заалт оруулах юм.

-Таны санаачилсан хууль дэмжигдэх болов уу. Ингэж асууж байгаагийн учир нь УИХ-ын 75 гишүүний зарим нь ЖДҮХС-гаас зээл авсан, хамаарал бүхий компани нь уул уурхайн лиценз эзэмшдэг?

-С.Жавхлангийн санаачилсан анхны хуулийг гишүүд хэр дэмжихийг харъя. Иргэдийн дэмжлэг хүчтэй байна. Энэ хүмүүс амьдралын зөв зам зарчимдаа үнэнч байх эсэх яригдана даа.

-Та дээр дурдсан гишүүдтэй ингэж тэмцэх байсан юм бол яагаад Ерөнхий сайдыг авч үлдсэн юм бэ. Ерөнхий сайд бас ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл бий?

-Тухайн үед хэлж байсан яриаг дахиж сөхөж үзээрэй. Тэнд утга уялдааг нь маш сайн хэлсэн шүү. Дахин сийрүүлж үзээрэй.

-Тэр үед Ерөнхий сайд “Хариуцлагыг хөөж явуулснаар бус энд нь үлдээж тооцно” гэж хэлж байсан?

-Яг тийм.

-Тэгэхээр таны хуулийн төсөлтэй зөрчилдөж байгаа юм биш үү?

-Хариуцлага тооцохгүй гээд яах юм. Байгаад л байх хэрэг үү. Энэ хүмүүс хуулийн төслийг батлах уу яах нь уу харж л байя. С.Жавхлангийн хуулийг хэлэлцэхгүй гээд хойш нь шидэх нь үү яах нь уу харъя. Засгийн газарт очсон 30 хоногийн хугацаа нь үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-нд олон нийтэд хэлэлцүүлэг зохион байгуулна. Засгийн газраас санал ирүүлэх 30 хоног нь дуусахаар УИХ-ын даргад өргөн барина. Үүний дараа хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ.

-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдлээ. Дахиж хуулийн төсөл санаачлах уу?

-Байна аа, тэрийг тухайн үед нь би яриад хэлээд явна. Эхнийхээ зүйлийн үр дүнг үзээгүй байж дараагийн асуудлаа ярих хэрэггүй болов уу.

Р.Хишигээ

  • Зочин

    2022-09-01 | 16:38:14 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->