СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

Нийтэлсэн: Админ 2026-02-13 19:15:43

Тус сургууль өмнө нь жилдээ 160 тн нүүрс ашигладаг байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сард хийн халаалтын нэгдсэн системийг суурилуулжээ.

Сургууль хийн халаагуурт шилжсэнээр 4200 гаруй сурагчид эрүүл аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. СХД-ийн ЗДТГ-ын захиалга, “Бороогоулд” ХХК-ийн санхүүжилтээр, “GASCOM” ХХК хийн халаагуурт шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар тус дүүргийн хэмжээнд нийт 5 сургууль, 4 цэцэрлэг хийн халаагуурт шилжээд байна.