ИТХ-ын төсөв, санхүү, эдийн засгийн хорооны нэгдсэн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар (ээлжит) хуралдаан 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/208 дугаар захирамж гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны нэгдсэн хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Хуралдааныг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Ууганбаяр удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1."Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань
2."Дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай"
3. "Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай"
4. "Дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай"
5."Дүүргийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
6."Дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
7."Дүүргийн 2026 оны төсөв батлах тухай"
8."Сүхбаатар дүүргийн Теле камерын хяналтын дэд төв” ААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд сонсгол хийж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 6 дугаар (ээлжит) хуралдаанд танилцуулахаар боллоо.




