“МАЛЧНЫ ХОТНООС-МАНАЙ ХОТОД, УЛААНБААТАРААС-УНАГАН ХАНГАЙД” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийтэлсэн: Админ 2025-05-06 14:20:00
Өнөөдөр Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид , Засаг дарга нар Сүхбаатар дүүрэгт зочилж дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын санаачилга, УИХ-ын гишүүн Х.Болормаагийн дэмжлэгээр “Малчны хотноос-Манай хотод, Улаанбаатараас-Унаган Хангайд” төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл болон ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар оролцлоо.